Холбоодын нэгдсэн УАШТ-ий бадминтоны 24 дэх удаагийн насанд хүрэгчдийн УАШТ эрэгтэй хосын төрлөөр өндөрлөлөө. Тус төрөлд “Хадун” клубийн Ж.Гэрэлсүх, А.Тамирын хос итгэл төгс төрүүлэв. Ж.Гэрэлсүх эрэгтэй хосын төрлөөр УАШТ-ий зургаа дахь алтан медалиа авсан бол залуу тамирчин А.Тамир анх удаа улсын аварга болов.
Ганцаарчилсан төрлийн аварга Э.Сумъяасүрэн энэ удаа нэг клубийн Б.Баттөгсийн хамтаар эрэгтэй хосод аман хүзүүдсэн. Тэд өнгөрсөн жил хүрэл медаль авсан амжилтаа ийн ахиулжээ. Хашир туршлагатай ОУХМ-ын хослол болсон О.Энхбат, М.Золзаяа нар хүрэл медалийн эзэд болсон. О.Энхбатын хувьд энэ жилийн УАШТ-ийг алт, мөнгө, хүрэл медаль авсан амжилтаар өндөрлүүллээ. Харин М.Золзаяагийн хувьд эрэгтэй хосын төрөлд өмнө нь найман удаа аваргалж байв.
Эрэгтэй хосын дүн:
1.Ж.Гэрэлсүх, А.Тамир “Хадун” клуб.
2.Б.Баттөгс, Э.Сумъяасүрэн “Хадун” клуб.
3.О.Энхбат “МАК” ХХК, М.Золзаяа “SRP” клуб.
Эмэгтэй хосын дүн:
1.Г.Мягмарцэрэн “Shuttle” клуб. Г.Уранзул “Хэнтий”
2.Ч.Өнх-Энх, Э.Мөнх-Ундрал (Хөвсгөл).
3.Ч.Хулангоо, Г.Энхжин (Эрдэнэт).
2025 оны бадминтоны УАШТ-ий холимог хосын төрөлд О.Энхбат, М.Болор-Уянга нарын хос алтан медаль хүртлээ. ОУХМ О.Энхбатын хувьд холимог хосын тэмцээнд 11 дэх удаагаа түрүүлж байна. Харин М.Болор-Уянга өмнө нь эмэгтэй хосын төрлөөр УАШТ-ээс хоёр мөнгөн медаль авч байсан билээ.
Мөнгөн медалийг “Хадун” клубийн Б.Баттөгс, “Shuttle” клубийн Г.Мягмарцэрэн нар авсан. Г.Мягмарцэрэнгийн хувьд энэ жилийн УАШТ-ээс ганцаарчилсан төрөлд мөнгө авч, эмэгтэй хосод түрүүлээд байсан бол ийнхүү гурав дахь медалиа өөрийн болгосон юм.
Хүрэл медалийг “Хадун” клубийн хос болох Ж.Гэрэлсүх, У.Дэлгэрмаа нар хүртсэн. Ж.Гэрэлсүх өмнө нь эрэгтэй хосын төрлөөр таван алт, холимог хосоор нэг алт, хоёр хүрэл медаль авч байв. Харин У.Дэлгэрмаа холимог хосын төрлөөр таван алт, нэг мөнгө, хүрэл хүрэл медальтай болж байна.
Холимог хосын дүн:
1.О.Энхбат “МАК” ХХК, М.Болор-Уянга “Ёл” клуб.
2.Б.Баттөгс “Хадун”, Г.Мягмарцэрэн “Shuttle” клуб.
3.Ж.Гэрэлсүх, У.Дэлгэрмаа “Хадун” клуб.
Эрэгтэй ганцаарчилсан төрлийн дүн:
1. Э.Сумъяасүрэн “Хадун” клуб.
2. О.Энхбат “МАК” ХХК.
3. А.Тамир “Хадун” клуб.
Бадминтоны 2025 оны УАШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрөлд “Хадун” клубийн тамирчин, спортын мастер Э.Сумъяасүрэн түрүүллээ. Тэрбээр финалд ОУХМ О.Энхбатыг 21:12, 21:19-өөр буулгаж авсан юм. Энэ нь түүний ганцаарчилсан төрлийн дөрөв дэх алтан медаль байлаа. Э.Сумъяасүрэн өмнө нь 2019, 2020, 2023 онд түрүүлж байв.
Мөнгөн медалийн эзэн О.Энхбатын хувьд ганцаарчилсан төрлөөр улсад 11 удаа түрүүлсэн нэгэн. Мөн эрэгтэй хосоор 12, холимог хосын төрлөөр 10 удаа түрүүлсэн, бадминтоны спортыг нэгэн цагт эзэгнэж явсан шилдэг тамирчин билээ.
Хүрэл медалийг “Хадун” клубийн тамирчин, спортын дэд мастер А.Тамир авсан. Тэрбээр медалийн төлөөх тоглолтын эхний сетэд 11:21-ээр хожигдсон ч удаах хоёр сетэд 21:15, 21:13-аар илүүрхсэн юм. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ээс авсан анхны медаль байлаа.
Эрэгтэй ганцаарчилсан төрлийн дүн:
1.Э.Сумъяасүрэн “Хадун” клуб.
2.О.Энхбат “МАК” ХХК.
3.А.Тамир “Хадун” клуб.
.jpg)
.jpg)
| Бадминтоны 2025 оны улсын аваргууд тодорлоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |