Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ О.Төгс-Эрдэнэ итгэл төгс түрүүллээ. Тэрбээр огцом дээр 105 кг-ыг өргөж, гавьяат тамирчин М.Анхцэцэгийн 2020 онд тогтоож байсан улсын рекорд дээд амжилтыг шинэчилсэн юм. Энэ нь түүний улсын аваргын зургаа дахь түрүү болжээ. Харин өсвөр үеийн Азийн аваргын мөнгөн медальт Г.Болортуяа мөнгөн медалийн эзэн болсон. Түүний хувьд сүүлийн дөрвөн жил дараалан улсын аваргад үзүүрлэж байна. “Ээрмэл-1” клубийн тамирчин О.Оюунжаргал түүнээс нэг кг-аар дутуу өргөж, хүрэл медаль авсан. Тэрбээр нийлбэрээр 194 кг өргөж, спортын мастерын болзол биелүүлсэн байна. ОУХМ Г.Отгонтуяа огцомоор хүрэл медалийн болзол хангасан ч нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
81 кг-ын медальтнууд
1.О.Төгс-Эрдэнэ “Алдар” спорт хорооны тамирчин, огцомоор 105 кг, түлхэлтээр122 кг, хоёр өргөлтийн нийлбэр 227 кг-аар алтан медаль.
2.Л.Болортуяа “Өвөрхангай-1”-ийн тамирчин, огцомоор 86 кг, түлхэлтээр109 кг, хоёр өргөлийн нийлбэр 195 кг-аар мөнгөн медаль.
3.О.Оюунжаргал Хан-Уул дүүрэг, “Ээрмэл-1” клубийн тамирчин, огцомоор 83 кг, түлхэлтээр 111 кг, хоёр өргөлтийн нийлбэр194 кг-аар хүрэл медаль.
| О.Төгс-Эрдэнэ улсын аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |