Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүндийн өргөлтийн тэмцээн болж байна. Хүндийн өргөлийн 2025 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 102 кг-ын жинд ОУХМ А.Амартөгс итгэл төгс түрүүллээ. Энэ нь түүний УАШТ-ий 16 дахь түрүү юм. Харин “Самбуу сан” клубийн тамирчин А.Ичинноров насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурав дахь мөнгөн медалиа хүртсэн. Залуу тамирчин Т.Энх-Амгалан насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны хүрэл медалиа авлаа. “Уран Шивээ” ХХК-ийн 15 настай тамирчин М.Даваажаргал энэ жинд 4-р байр эзэлсэн юм.
102 кг-ын жингийн дүн:
1.А.Амартөгс “Алдар” спорт хороо, “Эрдэнэс таван толгой” ХХК- ийн тамирчин. Тэрбээр огцом өргөлтөөр 120 кг, түлхэлттэй өргөлтөөр 142 кг, хоёр нийлбэр 262 кг-аар алтан медаль хүртсэн.
2.А.Ичинноров “Самбуу сан-2” клубийн тамирчин. Тэрбээр огцомоор 110 кг, түлхэлттэй өргөлтөөр141 кг, хоёр өргөлтийн нийлбэр 251 кгаар мөнгөн медаль хүртсэн.
3.Т.Энх-Амгалан Хан-Уул дүүрэг, “Ээрмэл-1” клубийн тамирчин. Тэрбээр огцомоор 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг, хоёр өргөлтийн нийлбэр 241 кг-аар хүрэл медаль хүртсэн.
| А.Амартөгс улсын аваргын 16 дахь алт медалиа хүртлээ |
|
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |