Ж.АНУДАРЬ 48 КГ-д АНХ УДАА УЛСЫН АВАРГА БОЛЛОО
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг бол монголчуудын амжилт гаргадаг уламжлалт жин. Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг, МУГТ Б.Баасанхүү нарын олимпын дэвжээнээс медаль хүртэж байсан энэ жинд өнөө жил шинэ аварга мэндэллээ. Харин МУГТ Б.Баасанхүү барилдаагүй өнжсөн. Тус жинд “Женко” клубийн залуу тамирчин, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ж.Анударь арав гаруй минут үргэлжилсэн финалын хүнд барилдаанд хашир ОУХМ Г.Наранцэцэгийг торгуулиар ялж, улсын аварга цолыг анх удаа хүртэв.
Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн улсын аваргад үзүүрлэсэн амжилтаа ийн ахиулсан юм. Монгол Улсын гурван удаагийн аварга ОУХМ Г.Наранцэцэгийн хувьд дөрөв дэх мөнгөн медалиа зүүж байна. Түүнчлэн залуу тамирчин Ж.Энхбулаг, Т.Отгонжаргал нар насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртлээ.
48 кг-ын жингийн дүн:
1.Ж.Анударь алтан медаль “Женко” клуб.
2.Г.Наранцэцэг мөнгөн медаль “Алдар” спорт хороо.
3.Ж.Энхбулаг хүрэл иедаль “Гүрү Дожо” клуб.
3.Т.Отгонжаргал хүрэл медаль “Мон-Алтиус Цагаанбаатар академи”
5.А.Мишээл шагналт тавдугаар байр.
5.Тэмүгэ шагналт тавдугаар байр.
М.НАНДИН-ЭРДЭНЭ 52 кг-д УАШТ-д АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ
Жүдо бөхийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д шинэ аварга мэндэлсэн бол 52 кг-д мөн шинэ аваргатай болж байна. ОУХМ М.Нандин-Эрдэнэ “Алдар”-ын ОУХМ Ц.Гал-Одыг торгуулиар ялж, анхны алтаа зүүснээр медалийн иж бүрэн цуглуулгатай болсон юм. Ц.Гал-Одын хувьд улсын аваргад дөрөв дэх удаагаа финалдаж, дөрөв дэх мөнгөн медалиа хүртлээ. Харин “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Баярмаа улсын аваргын гурав дахь хүрэл медалиа авсан юм. Б.Уранзаяа улсын аваргын мөнгө, хүрэл медальтай болж байна. Энэ жингийн шилдэг бөх ОУХМ Л.Сосорбарам бэлтгэл дээр бэртэл авснаар улсын аваргыг өнжихөөс аргагүйд хүрсэн байна.
52 кг-ын жингийн дүн:
1.М.Нандин-Эрдэнэ алтан медаль “Гүрү Дожо” клуб.
2.Ц.Гал-Од мөнгөн медаль “Алдар” спорт хороо.
3.Н.Баярмаа хүрэл медаль “Хилчин” спорт хороо.
3.Б.Уранзаяа хүрэл медаль “Мон-Алтиус Цагаанбаатар академи”
5.Б.Гүндэгмаа тавдугаар байр.
5. Л.Булган тавдугаар байр.
Л.ЭНХРИЙЛЭН ЖИН ӨГСӨЖ 63 КГ-д БАРИЛДААД ТҮРҮҮЛЛЭЭ
ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн 63 кг руу жин өгсөж барилдаад итгэл төгс түрүүлэв. Энэ нь түүний улсын аваргын гурав дахь алт юм. “Женко” клубийн Ц.Сүнжидмаа улсын аваргын хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо.Энэ жингийн шилдэг бөх Б.Ганхайч хүнд гэмтлийн улмаас жүдо бөхөөс бараг хоёр жил хөндийрсний эцэст дэвжээндээ эргэн ирээд хүрэл медаль хүртсэн юм. “Гүрү Дожо” клубийн залуу тамирчин Х.Маралмаагийн хувьд улсын аваргаас анхны медалиа авч байна.
63 кг-ын жингийн дүн:
1.Л.Энхрийлэн алтан медаль “Сүлд” спорт хороо.
2.Ц.Сүнжидмаа мөнгөн медаль “Женко” клуб.
3.Х.Маралмаа хүрэл медаль “Гүрү Дожо” клуб.
3.Б.Ганхайч хүрэл медаль “Алдар” спорт хороо.
5. Т.Анударь тавдугаар байр.
5. Г.Мөнхтуяа тавдугаар байр.
Б.СҮХБАТ УЛСЫН АВАРГЫН ДӨРӨВ ДЭХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЭВ
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 60 кг-ын жинд гурав түрүүлсэн амжилтаа “Женко” клубийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат өнөө жил ахиулж, УАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртлээ. Харин Б.Энэбиш улсын аваргад анх удаа финалдаад мөнгөн медалийн эзэн болов. ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Ариунболд энэ удаа хүрэл авлаа. Тэрбээр хагас шигшээд Б.Сүхбатад ялагдсан юм. “Мон Алтиус Цагаанбаатар академи”-ийн залуу тамирчин, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Н.Мэндсайхан насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа зүүж байна.
60 кг-ын жингийн дүн:
1.Б.Сүхбат алтан медаль “Женко” клуб.
2.Б.Энэбиш мөнгөн медаль “Magic Team” клуб.
3.Э.Ариунболд хүрэл медаль “Алдар” спорт хороо.
3.Н.Мэндсайхан хүрэл медаль “Мон-Алтиус Цагаанбаатар академи”.
5.К.Ёолк тавдугаар байр.
5. Түмэнжаргал тавдугаар байр.
Ё.БАСХҮҮ УЛСЫН АВАРГЫН 66 КГ-д АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд МУГТ Ё.Басхүү анх удаа түрүүлэв. Тэрбээр жүдо бөхийн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, олимпын дэвжээнд медалийн төлөө өрсөлдөж байсан дэлхийн хэмжээний бөх. Гэхдээ улсын аваргаас гурван удаа хүрэл медаль хүртэж байсан юм. УАШТ-д түрүүлж чадалгүй өнөөг хүрээд байв. Харин энэ жил тэрбээр хүлээлтэндээ эцсийн цэг тавьлаа. Ё.Басхүү энэ жил 66 кг-ын жиндээ итгэл төгс түрүүллээ. Ингэснээр улсын аваргын нэг алт, гурав хүрэл медальтай болж байна. Хэнтийн Ө.Бямбасүрэн улсын аваргад хоёр дахь удаагаа финалдаж, хоёр дахь мөнгөн медалиа өөрийн болгосон. Түүний цуглуулгад мөн нэг хүрэл медаль бий. Улсын гурван удаагийн аварга Б.Эрхэмбаяр энэ удаа хүрэл дээр буусан бол 2024 оны улсын аварга Л.Сумъяа нөгөө хүрэл медалийн эзэн боллоо.
66 кг-ын жингийн дүн:
1.Ё.Басхүү алтан медаль “Хилчин” спорт хороо.
2.Ө.Бямбасүрэн мөнгөн медалт Хэнтий аймаг.
3.Б.Эрхэмбаяр хүрэл медаль “Алдар” спорт хороо.
3.Л.Сумъяа хүрэл медаль “Хурд” дэвжээ.
5. Б.Нямрэнчин тавдугаар байр.
5. Ө.Жанцанорж тавдугаар байр.
О.ШИНЭБАЯР АНХ 81 КГ-д АНХ УДАА ТҮРҮҮЛЖ, АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд “Тэмүүжин” клубийн тамирчин О.Шинэбаяр жүдо бөхийн улсын аваргаас анхны медалиа авсан нь алтан медаль байв. Улсын хошой аварга Г.Болор-Очир финалд түүнд ялагдаж мөнгө дээр буусан. Улсын аварга Н.Мөнхбаяр дөрөв дэх хүрэл медалиа өөрийн болгосон бол “Хангарьд”-ын Г.Батсугар УАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртлээ.
81 кг-ын жингийн дүн:
1.О.Шинэбаяр алтан медаль “Тэмүүжин” спорт хороо.
2.Г.Болор-Очир мөнгөн медаль “Алдар” спорт хороо.
3.Г.Батсугар хүрэл медаль “Хангарьд” спорт хороо.
3.Н.Мөнхбаяр хүрэл медаль “Женко” клуб.
5. Р.Анхбаатар тавдугаар байр.
5. Энхмөнх тавдугаар байр.
ЖҮДОГИЙН УЛСЫН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ӨДРИЙН МЕДАЛЬТНУУД ТОДРОВ |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |