Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын “classic” төрлийн долоо дахь “equipped” төрлийн тэмцээн эхэллээ. Тус 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 23 багийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 46 жинд 138 медалийн төлөө өрсөлдөж байна.
Энэ удаагийн УАШТ-д дэлхийн аваргын 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож байгаа юм. Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ үзүүлсэн бөгөөд тэрбээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртжээ.
2025 оны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Норвеги Улсад тавдугаар сарын 17-24-ний өдрүүдэд болох хэвтээ шахалтын ДАШТ-нд оролцох эрхээ авах юм. Энэ удаагийн тэмцээний эхний дээд амжилтыг өсвөр үеийнхний 66 кг-ын жинд “Скай говь” клубийн тамирчин Б.Эрхэс шинэчилсэн байна. Тэрбээр цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.
| Пауэрлифтингийн улсын аварга эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |