Хятадын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдахад Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ. Тухайлбал 21 км-ийн зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн байна. Харин 21 км-ийн зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ. 50 хэмийн хүйтэнд гүйгчид 21 км цас, мөстэй бас өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуур болжээ. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч юм байна. Харин Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч ажээ.

.jpg)
| Хятадад 50 хэмийн хүйтэнд уралдсан манай тамирчид алт, мөнгөн медаль хүртэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |