Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний олон нийтийн телевиз үүсэж хөгжсөний 57 жилийн ойг тохиолдуулан МҮОНТ-ийн “MNB SPORT” сувгийн ерөнхий продюсер О.Ууганбаяр, найруулагч Б.Төмөрсүх, сэтгүүлч Э.Ерөөлт, О.Сонинбаяр нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар гардуулав.
Одоогийн “MNB SPORT” сувгийн эхлэл 1999 онд “Чандмань” студи нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус сувгийн хамт олон цэнхэр дэлгэрцээр дамжуулан нийтийн биеийн тамирын ач холбогдлыг иргэд сурталчлан таниулахын сацуу спортын гадаад, дотоодын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ирсэн. Монголын хүүхдийн спортын өвөл зуны наадам, Монголын бүх ард түмний наадам, Монголын үндэсний спортын наадам, Монголын оюутны спортын наадам, “Тамирчдын баяр”, зуны олимп, паралимп зэрэг томоохон тэмцээн, наадмуудыг мэргэжлийн өндөр түвшинд шууд нэвтрүүлсэн гавьяатай.
Шагнал гардсан О.Ууганбаяр нь телевизийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа хоккей, хөл бөмбөг, биллиард, мөсний загасчлалын ДАШТ-ийг хөтлөн хүргэсэн бол ерөнхий редактор Э.Ерөөлт нь “Оддын замнал” нэвтрүүлэгтээ 50 орчим зочныг урин оролцуулжээ. Харин сэтгүүлч О.Сонинбаяр нь волейболын лиг, хөл бөмбөгийн ДАШТ, залуучуудын олимп, “Парис-2024” зуны паралимпын наадмыг тайлбарлан хүргэж байв. “MNB SPORT” сувгийн найруулагч Б.Төмөрсүх нь спортын ярилцлага, нэвтрүүлэгийг 17 дахь жилдээ найруулж буй уран бүтээлчид юм.
.jpg)
.jpg)
| “MNB SPORT” сувгийн дөрвөн уран бүтээлч БТС-ийн “Тэргүүний ажилтан” боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |