Олон улсын олимпын хорооны “Эв санааны нэгдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын үндэсний олимпын хорооноос нийслэлийн дүүргүүдийн олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш, арга зүйчдийн сургалт-семинар МҮОХ-ны хурлын танхимд энэ сарын 28-30-ны өдрүүдэд боллоо.
Тус сургалт семинар нь спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвийн хүрээнд болов. Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлын агуулга, хэлбэр, аргачлалыг сайжруулах талаар хэлэлцсэн юм. Мөн спорт, олимпын хөдөлгөөнтэй холбогдолтой зааварчилгааг хүргэх, хувь хүний хөгжлийг дэмжих зэрэг агуулгаар дадлага ажил хосолсон хэлбэрээр зохиогдов.
Сургалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар оролцож, олимпын зөвлөл, танхим, биеийн тамирын багш нараа түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/-ийг ЕБС-иудад хамтран хэрэгжүүлэхээ онцоллоо.


.jpg)
| Спортын арга зүйч, багш нарын сургал боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |