Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн босгон дээр зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо 2024 оны тэргүүнүүдээ шалгарууллаа. 2024 оны шилдгүүд дараах байдлаар тодорч шагналаа гардан авлаа.
Үүнд:
• “Тэргүүний офицер” дэд хурандаа Х.Хаш-Эрдэнэ
• “Шилдэг дасгалжуулагч” хошууч Н.Эрдэнэбаатар
• “Тэргүүний ахлагч” дэд ахлагч М.Энхжаргал
• “Тэргүүний ажилтан” албан хаагч О.Цэцэгбал
• “Шилдгийн шилдэг тамирчин” У.Сүрэнжав
• “Шилдэг тамирчин” Г.Болор-Эрдэнэ
• “Шилдэг өсвөрийн тамирчин” О.Сумъяабазар
• “Тэргүүний баг хамт олон”-оор Үндэсний шагайн харвааны баг шалгарлаа.
Энэ онд “Алдар” спорт хорооны спортын 18 төрлийн баг тамирчид Биеийн тамир, спортын улсын хорооны төлөвлөгөөний дагуу бүх шатны 286 уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 1500 гаруй тамирчин амжилттай оролцож 515 алтан медаль, 345 мөнгөн медаль, 378 хүрэл медаль нийт 1238 медаль хүртжээ.
Мөн спортын цол зэрэгтэн спортын есөн төрлөөр 29, Монгол Улсын рекорд амжилтыг таван төрлөөр 23 удаа шинэчлэн тогтоож, Үндэсний бөхийн улсын цолтон тав, чимэг нэмсэн хоёр, аймаг цэргийн цолтон 12, үндэсний сур, шагайн харвааны улсын цолтон найм, аймгийн цолтон гурав тус тус төрөн гарсан байна.
Улиран одож буй 2024 ондоо “Алдар” спорт хороо нь өмнөө тависан зорилгоо биелүүлж хүн төрөлхтний их наадам “Парис-2024” олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртэж Монгол Улс, зэвсэгт хүчний нэрийг өндөрт өргөсөн байна.
| “Алдар” спорт хорооны 2024 оны шилдгүүд тодорлоо |
|
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |