Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2024 оны 64 дүгээр тогтоолоор спортын олон улс, тив, дэлхийн чанартай долоон тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын хүүхдийн спортын X наадам, "Гимнастрада-2024" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, кураш бөхийн өсвөр үе, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ.
Эдгээр тэмцээнд давхардсан тоогоор 108 орны 1432 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигчид хамрагджээ. Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан энэхүү орлогод галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа, үйлчилгээ тээвэрлэлтэд 582 сая төгрөг нийт 5.6 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оржээ.
| Манай улс олон улсын тэмцээн зохион байгуулж 5.9 тэрбумын орлого олжээ |
|
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |