Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар биеийн тамир, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж урамшуулав. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнхийг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тэшүүрийн спортын ОУХМ, нэрт дасгалжуулагч Ж.Долгорсүрэн нарыг шагналаа.
Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны БТГ-ын дарга О.Гэрэл нар гардуулав. Шагнал гардсан У.Батмөнх нь Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газарт 2016 оноос өнөөг хүртэлх хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд улсын болон тив, дэлхийн хэмжээний авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж баршгүй юм.
Ж.Долгорсүрэн нь тэшүүрийн спортод 50 гаруй жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зарцуулж яваа нэгэн. Түүний дасгалжуулсан тамирчдаас олон улсын хэмжээний мастер тав, спортын мастер 12, спортын дэд мастер 13, зэрэгтэй тамирчин 60 гаруй төрсний зэрэгцээ өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн 101 удаагийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга шагнал хүртсэн дээрх эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх үеэрээ "Өнгөрсөн хугацаанд салбартаа манлайлагч нь байж, биеийн тамир, спортын салбарт оруулсан өндөр гавьяаг үнэлж байгаа"-г онцолсон юм.

| У.Батмөнх, Ж.Долгорсүрэн нарыг төрийн одон медалиар шагнав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |