Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, “Токио-2024” их дуулгын хүрэл медальт, "Бөртэ чоно-2024" наадмын "Шилдэг залуу тамирчин" шагналын эзэн ОУХМ Тэрбишийн Ариунзаяа 2007 оны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийг сурагч, жүдо бөхийн “Гүрү Дожо” клубийн тамирчин билээ. Т.Ариунзаяа Жүдо бөхөөр гуравдугаар ангиасаа эхлэн хичээллэсэн. Одоо ес дэх жилдээ хичээллэж байгаа. 2016 онд анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний охидын 32 кг-ын жинд дөрвөн барилдаан хийж, хүрэл медаль хүртэж байв.
Т.Ариунзаяа жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 11 удаа финалдаж, нийт гурван мөнгө, найман алтан медаль хүртэж байсан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, “IJF”-ийн цуврал тэмцээний найман алт, хоёр мөнгөн медальтай. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 14,15,16 настайдаа тус тус оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. 2023 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Испани, Итали Улсад болсон “IJF” Европын цуврал тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байлаа. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлээд 57 кг-ын жинд барилдах байгаа билээ.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН АВАРГА Т.АРИУНЗАЯА МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |