Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улирлаас МСБХ-ны Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр нь гарч албан ёсны урилга ирлээ. Ингэснээр манай лигийн аварга баг Японы “B” лиг, Өмнөд Солонгосын “KBL”, Филиппиний “PBA”, Тайваний “P” лигийн аваргуудтай өрсөлдөх боломжтой болж байна. Эдгээр багууд дээр Хонгконг, Макаогийн мэргэжлийн багууд оролцдог.
Манай багууд Азийн топ багууд өрсөлдөх нь багуудад маш олон талын хөгжлийн давуу талтайгаас гадна багийн санхүүгийн хувьд нэмэлт зардалгүйгээр орлого олох боломжийг үүсгэж байгаагаараа хамгийн давуу талтай юм. Мөн дэлхийн хамгийн их хүн амтай бүс болох Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Хонконг, Макао, Филиппин, Хятад, Энэтхэг зэрэг улсад Монгол Улсынхаа нэрийг сагсан бөмбөгөөр дамжуулан сайнаар мандуулах боломж юм.
Учир нь “EASL”-ийн медиа баг нь Азийн түвшинд маш өндөр хэмжээнд хүрч ажилладаг. “EASL” нь ФИБА-д хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм. Нэг баг нэг улиралд зургаан тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая ам. доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай юм байна.
| Сагсан бөмбөгийн “East Asian Super League”-ээс урилга иржээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |