Дархан-Уул аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаанаар “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай” буюу 2200 хүний суудалтай “Дархан Юнайтед Арена” спорт, соёл үйлчилгээний цогцолбор барилгын “А”, “Б” блокийг орон нутгийн өмчид бүртгэж авах, мөн тус байгууламжийн ашиглалт, арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллах “Дархан Юнайтед Арена” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, ажиллах дүрмийг нь хэлэлцэн баталсан байна.
“Дархан Юнайтед Арена” ОНӨААТҮГ нь нийтийн биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын хөгжлийн чиг хандлагыг хөгжүүлэх, төр, иргэдийг холбосон хөгжлийн гүүр болж ажиллах аж. Мөн үйлчилгээний чанар стандарт, аюулгүй байдлыг хангасан спорт заал, усан бассейн болон бусад үйлчилгээ үзүүлэх, олон улс, улсын чанартай спорт, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах гэнэ.
Өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсан орчинд зохион байгуулах, төрөл бүрийн спортын дугуйлан хичээллэх орчин бүрдүүлэн төр, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага, клубтэй хамтран ажиллах юм байна. Өөрийн өмчлөл, эзэмшлийн гадна талбай, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглуулах, олон улс, улсын чанартай спорт, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах стандартыг хангасан материаллаг баазыг бэхжүүлэх ажээ.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүчин чадал, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, үндсэн болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг чиг үүргийг хүлээх юм байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын зүгээс ИТХ-ын төлөөлөгчдөөс дарханчуудын олон жил хүсэн хүлээсэн спорт цогцолборын барилга байгууламжийг арчлах, хамгаалах “эзэнтэй болгох” учиртайг онцолжээ.
| “ДАРХАН ЮНАЙТЕД АРЕНА” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |