Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” арга хэмжээ өчигдөр ёслол төгөлдөр болж, 26 цом эзэндээ очсон. Үүнээс онцолбол, Дархан-Уул аймагт шинээр баригдсан "Darkhan-United arena" спорт цогцолборыг оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгаруулсан бөгөөд энэхүү барилга байгууламж нь таван блок бүхий 2200 хүний суудалтай, хоёр спорт заал, усан бассейн, бэлтгэлийн танхим, фитнесс заалтай юм.
"Darkhan-United arena" спорт цогцолборыг ашиглалтад оруулснаас хойш сагсан бөмбөгийн дээд лиг, чөлөөт бөхийн олон хотын тэмцээн зэрэг улс, бүсийн олон арван тэмцээн уралдааныг зохион байгуулж буй. Тун удахгүй энэ оны хамгийн олон оролцогчтой бөхийн барилдааныг зохион байгуулах ба Дархан сумын түүхт 30 жилийн ойд зориулсан сумын цолтой болон залуу 1024 бөхийн барилдааныг "Darkhan-United arena" хүлээн авна.
Үүгээр зогсохгүй ирэх онд сагсан бөмбөгийн өсвөр, насанд хүрэгчдийн УАШТ зохион байгуулах бөгөөд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг "Darkhan-United arena"-д зохион байгуулж болох урьдчилсан дүгнэлт гарчээ. Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил царцсан спортын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гурван онцлох бүтээн байгуулалтын нэг нь энэ билээ.
Налайх дүүрэгт 700 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 700 хүний судалтай спортын ордныг ашиглалтад оруулснаар иргэд идэхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхэд залуусын спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэх юм.
| "DARKHAN UNITED ARENA"-д 1024 бөхийн барилдаан болно |
|
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |