Бахрайн Улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-ны өдрүүдэд болсон. Тус ДАШТ-д дэлхийн 92 орны 471 тамирчид өрсөлдсөн. Тус ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин, “Алтан охин” М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардан авсан билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Ази тивийн аварга М.Анхцэцэг 2017 оны ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль, 2019 оны ДАШТ –ээс огцом өргөлтөөр хүрэл медаль, 2021 оны ДАШТ-ээс огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, дэлхийн аварга болж байлаа. Харин 2022 оны ДАШТ–ээс түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль, 2024 оны ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн амжилтийг тус тус үзүүлсэн. “Токио-2020” олимпын наадмын шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байв. “Парис-2024” олимпын наадамд бэртэл нь бүрэн илааршаагүй байхад оролцож амжилт үзүүлж чадаагүй. МУГТ М.Анхцэцэг “Монгол HD” телевизийн "Өнөө өглөө" хөтөлбөрт оролцохдоо зодог тайлах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
| “Алтан охин” М.Анхцэцэг зодог тайлна гэдгээ мэдэгдэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |