ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсролын сайд П.Наранбаяртай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Уулзалтаар МҮОХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр буюу “OVEP” хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд багачуудад олимпын соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үр дүнг нэмэгдүүлэх талаар зөвлөлдлөө.
Түүнчлэн МҮОХ-ноос ОУОХ-нд 2030 онд залуучуудын олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлт гаргаж байгааг дурдаж, залуучуудын олимпын наадмаар спортын тэмцээнээс гадна соёл, боловсролын хөтөлбөрүүд түлхүү хэрэгжүүлдгийг онцлов. Боловсролын сайд П.Наранбаяр олимпын үнэт зүйлс болох хүндлэл, нөхөрлөл, шилдэг чанар нь хувь хүний хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.
ОУОХ-ноос санаачлан боловсруулсан “OVEP” хөтөлбөр нь 20 дахь жилдээ төгөлдөржиж, дэлхийн 60 гаруй орон амжилттай хэрэгжиж байгаа билээ. “OVEP” нь боловсролын сэдвүүдийг хүүхэд, өсвөр үеийнхний эерэг хөгжлийн зарчмуудтай хослуулсан байдлаар спорт, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хэлбэрээр хэрэгжүүлдгээрээ хүүхдийн нийгэм, танин мэдэхүй, бие бялдар, сурлага, хүмүүжил, төлөвшилд хамгийн тохиромжтой сургалтын арга зүйн хэв загварт тооцогдож байна.
| МҮОХ, Боловсролын яамтай хамтран ажилах хүсэлт гаргалаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |