Монгол Улсын гавьяат тамирчин, “Атланта-1996” олимпын хүрэл медальт, Ази тивийн аварга, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Доржпаламын Нармандах 1975 оны энэ өдөр Дархан хотод мэндэлжээ. Монголын спортын салбар 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед уналтад орж эхэлсэн байдаг. Монголын баг, тамирчид оролцсон тэмцээн бүрээсээ одоогийнх шиг медаль авч чадахгүй байлаа. Ялангуяа олимп, дэлхийн аваргаас. Тэр хүнд үед буюу 1996 онд АНУ-ын Атланта хотод зуны спортын 26-р их наадам болсон. Энэхүү олимпын наадамд Монгол Улсын төрийн далбаа ганцхан удаа мандсаныг спорт сонирхогчид санаж байгаа биз. Мандуулсан хүн нь Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах байлаа.
Жүдо бөхийн 60 кг-ын жинд Доржпаламын Нармандах Беларусийн Багировыг “Алдарт” сонгодог үүрэх мэхээрээ далаар нь цэвэр шидэж, Монголын тамирчдын олимпын медалийн буухиаг залгуулсан юм. Спортын салбарын уналтын үед авсан медаль болохоор Д.Нармандах гавьяатын олимпын хүрэл медалийг, алтан медальтай зүйрлэх нь бий. Нарка гавьяат “Атланта-1996” олимпын хүрэл, “Хо Ши Мин-1996” Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Осака-2000” Азийн аваргын хүрэл, “Улаанбаатар-2001” Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан манай улсын шилдэг жүдочдын нэгэн билээ.
| ЭНЭ ӨДӨР ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.НАРМАНДАХ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |