Малайз Улсын Кота Бхару хотод рафа бочигийн Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчдийн дунд бочигийн ганцаарчилсан эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос, дасгалжуулагч багш нарын буудалтын гэсэн төрлүүдээр явагджээ.
Тэмцээнд Малайз, Монгол, Австрал, Хонконг, Япон, Иран, Макао гэсэн долоон орны тамирчид өрсөлдсөн байна. Монголын бочигийн холбооны шигшээ баг Монгол Улсаа төлөөлөн зургаан тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Багийн ахлах дасгалжуулагчаар нийслэлийн ерөнхий боловсролын 63-р сургуулийн биeийн тамирын багш Б.Ганболд, багийн туслах дасгалжуулагчаар 63-р сургуулийн багш Ц.Мөнхжаргал нар оролцжээ.
Тэмцээний өсвөр насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Хан-Уул дүүргийн Биeийн тамир, спортын хорооны тамирчин Л.Алтангэрэл мөнгөн мeдаль, ерөнхий боловсролын 2-р сургуулийн Монгол Улсын зөвлөх багш Х.Пүрэвсүрэн, Хан-Уул дүүргийн биeийн тамир, спортын хорооны тамирчин Л.Хатанбаатар нар холимог хосын төрөлд хүрэл мeдаль хүртэж, “Итали-2025”, “Итали-2026” оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
| Бочигийн Азийн аваргаас ХУД-ийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |