“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах жүдо бөх болон чөлөөт бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв. 1999 онд анх зохион байгуулагдсан жүдо, чөлөөтийн тамирчдын халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “хайнаа” хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 гэсэн давааны харьцаатайгаар чөлөөт бөхийн баг ялалтыг авлаа.
Чөлөөт бөхийн багт:
Улсын арслан Б.Орхонбаяр
Улсын заан М.Лхагвагэрэл
Улсын заан Д.Хүдэрбулга
Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо
Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар
Улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагна
Аймгийн арслан Ч.Алтангэрэл
Аймгийн арслан М.Цэрэн
Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Монгол Улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50.000.000 төгрөгийн бай шагнал гардлаа.
Жүдо бөхийн багт:
.jpeg)
Дархан аварга Н.Батсуурь
Улсын заан Д.Анар
Улсын заан Б.Серик
Улсын начин Х.Цогтгэрэл
Улсын начин Б.Лхагвадорж
Улсын начин Б.Түвшинтөгс
Улсын начин Э.Мөнхжаргал
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
Аймгийн арслан М.Баяржавхлан
Аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25.000.000 төгрөг гардав.
.jpeg)
Мөн чөлөөт бөхийн шилдэг тамирчдын төлөөлөл гавьяат тамирчин Т.Тулга, ОУХМ, сумын заан О.Сүлдхүү, З.Занабазар нар жүдо бөхийн багийн шилдгүүд болох гавьяат тамирчин, Д.Төмөрхүлэг, гавьяат тамирчин Ё.Басхүү, Э.Ариунболд нартай үндэсний бөхөөр өрсөлдөж, 8:1 даваагаар мөн чөлөөт бөхийн баг ялалт байлуулж, тав болон гурван сая төгрөгийн шагналын эзэн боллоо гэж МҮБХ-оос мэдээллээ.
| Чөлөөт бөхийн баг халз барилдаанд яллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |