Хүндийг өргөлтийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд Бахрайны Манама хотноо болж байна.ДАШТ 92 орны 471 туйванч оролцож буй энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.
Эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ, дэлхийн цомын болон оюутны универсиадын мөнгөн медальт, Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ганзоригийн Ануужин оролцож огцомоор 98 кг, түлхэлттэй өргөлтөөр 117 кг, нийлбэрээр 215 кг өргөсөн амжилтаар жингийнхээ 28 тамирчнаас 17 дугаар байр эзлэв.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Отгончимэгийн Төгс-Эрдэнэ оролцож, огцом өргөлтөөр 100 кг, түлхэлттэй өргөлтөөр 121 кг, нийлбэрээр 221 кг-ыг өргөсөн амжилтаар 21 тамирчнаас наймдугаар байрт шалгарлаа. Харин өчигдөр Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга,"Токио-2020" олимпиын шагналт дөрөвдүгээр байр эзэлж, Монголын хүндийг өргөлтийн түүхэнд маш олон анхагч амжилтыг бичсэн, ард олондоо "Алтан охин" хэмээн нэрлэгдсэн Мөнхжанцангийн Анхцэцэг маань 81 кг-ын жинд хүч сорилоо. Тэрбээр огцом өргөлтөөр 116 кг-ыг , түлхэлттэй өргөлтөөр 137 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт, харин огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртэж, ахин нэг бахархам амжилтыг гаргалаа.
Энэ мөнгөн медаль нь М.Анхцэцэгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс зүүсэн тав дахь медаль болж байна. Түүний жинд 16 тамирчин өрсөлдсөн. БНХАУ-ын Ляо ГуйФан 278 кг ( 123+155), Египетийн Сара Ахмед 262 кг ( 113+149) , БНАСАУ-ын Ким Кью Рин 261 кг ( 114+147) амжилтаар алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
"Бахрайн-2024" хүндийг өргөлтийн ДАШТ өнөөдөр өндөрлөх бөгөөд өнөөдрийн байдлаар багийн нийлбэр дүнгээр БНАСАУ буюу Хойд Солонгос 43 медаль, 26 алт, 13 мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж явна. Харин Хятад 25 медаль, үүнээс найман алт, найман мөнгө, есөн хүрэл медальтай. Казахстан гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтайгаар эхний гуравт явж байна.
| Хүндийн өргөлийн дэлхийн аварга өнөөдөр өндөрлөнө |
|
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |