Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй шорт трeкийн дэлхийн цуврал дөрөв дэх тэмцээний медальтнууд тодорлоо. Энэ удаагийн дэлхийн цувралд 33 орны шилдэг тамирчид оролцож байна. "ISU Short track World Tour IV" тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 метрт Канад, БНСУ, Нидерландын тамирчид медальт байрт орлоо.
Тэмцээний эхний медаль гардуулах арга хэмжээнд 1994 оны олимпын аварга Жи Хүүн (Jihoon Chae) оролцлоо. Түүний хувьд одоогоос 30 жилийн өмнө 500 метрт олимпын аварга болж, солонгосчуудын бахархал болж байсан түүхтэй. Энэ амжилт нь солонгосчуудыг олимпын наадмын шорт трейкийн төрөлд өндөр амжилт гаргаж болохыг харуулсан гэдэг.
Тиймдээ ч Солонгосын өнцөг булан бүрт шорт трейкийн төрлийг сонгох хүүхэд, залуус их болсон байдаг. Тэгвэл олимп, дэлхийн аварга Жи Хүүн энэ удаагийн Дэлхийн цувралд Монголын багт онцгой ач холбогдолтой оролцож байгаа юм. Монголын багийн чиглүүлэгч түүний хувьд шагнал гардуулах эхний ажиллагаанд оролцжээ.
Эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Канадын Виллам Дан 2:14.313 минутын амжилтаар аваргын алтан медаль хүртсэн бол БНСУ-ын Пак Жи Вон, Нидерландын Ван Войт Жэнс нар мөнгө, хүрэл мeдалийн эзэд болов. Энэ зайд манай тамирчин Э.Мөнх-Эрдэнэ уралдаж, хувийн амжилтаа ахиулжээ.
Мөн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд Канад, Латвийн тамирчид медальт байрт орсон байна. Канадын Дувос Стэвэн 41.681 сeкундын амжилтаар тэргүүлсэн бол мөн нутаг нэгт Пиэррэ Гиллэс удаалж, Латвийн Робертс Крузбэрг нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Энэ зайд Японы Мияата Шого, АНУ-ын Ким Брандон нар дөрөв, тавдугаар байр эзлэв. Энэ зайд манай тамирчин Э.Мөнх-Эрдэнэ улсын дээд амжилтаа ахиулсан юм.
Түүний хувьд 500 метрт Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 1000 метрт БНСУ-ын Ким Жилли 1:30.884 минутаар тэргүүлсэн бол Канадын Блаис, БНСУ-ын Чой Минжон мөнгө, хүрэл медалийн эзэд болов. "ISU Short track World Tour IV" тэмцээн Ням гарагт өнөөдөр өндөрлөнө.
| Шорт трeкийн дэлхийн цуврал дөрөв дэх тэмцээний медальтнууд тодров |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |