Монголын мас реслингийн холбооны удирдлагууд бол дэмжигч байгууллагууд ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид болон шүүгч нарт хүндэтгэл үзүүлжээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Уянгын Нарантогтохыг ‘’Энх Хүдэр Эрдэнэс” ХХК, амьд хүчилтөрөгч, “LUMIERE guasha beauty” салон болон дуучин Н.Ундрал нарын зүгээс таван сая төгрөгөөр шагнаж урамшуулав. Мөн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдыг тус бүр нэг сая төгрөгөөр “AIYO” брэнд шагнаж урамшуулж, хүрэл медаль хүртсэн тамирчдыг “Энх Хүдэр Эрдэнэс” ХХК -ийн зүгээс тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Үүнээс гадна ДАШТ -ын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Монголын Мас-рестлингийн спортын холбооны ерөнхий шүүгч олон улсын шүүгч С.Тэлмэн, олон улсын шүүгч Б.Даариймаа, Монголын мас-рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн нарыг ‘’ SRP RISING’’ группийн хамт олноос тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Тус үйл ажиллагааны үеэр ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Ази тивийн үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Б.Мөнхтүшиг, ДАШТ-ийн хүрэл медальт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, М.Алтайбаатар, “Энххүдэр-Эрдэнэс” ХХК -ийн удирдлага, Монголын Мас-рестлингийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Хүдэрхүү нарыг Монгол улсад Орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.
ДАШТ -ээс алтан медаль хүртсэн У.Нарантогтохыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнасан бол Ц.Пүрэвсүрэн, Б.Сүхбат, Э.Орхонтамир нарыг Монголын Үндэсний Олимпын хорооны алтан медалиар шагналаа. Мөн тус өдөр Монголын Мас-рестлингийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр “Энххүдэр- Эрдэнэс” ХХК -ийн ерөнхий захирал Энхжаргалын Хүдэрхүү элсэж холбогдох үнэмлэх, тэмдгийг Монголыг Мас-рестлингийн спортын холбооны ерөнхийлөгч Э. Мөнхсүрэн албан ёсоор гардууллаа.
| Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад Мас-реслингийн холбоо хүндэтгэл үзүүлэв |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |