Жүдо бөхийн Токиогийн Их дуулга арванхоёрдугаар сарын 7-нд эхэлсэн билээ: Монгол Улсаа төлөөлөн нийт 20 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд медалийн салхийг Т.Ариунзаяа хагаллаа. Эмэгтэйчүүдийн -57 кг-д барилдсан тэрбээр эхний тойрогт “Залуучуудын Азийн АШТ”-ий хүрэл мeдальт Казакстан улсын Дана Абдироваг, хоёрдугаар тойрогт 2024 оны “Абу Дабигийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Зуeва Иринаг тус тус ялсанаар В хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Т.Ариунзаяа өнгөрсөн наймдугаар сард өсвөр үеийн дэлхийн аваргад түрүүлсэн. Улмаар эзэн орны тамирчин Фүчида Мэгүмид торгуулиар ялагдсан юм. Ийнхүү дагах барилдаанд 2023 оны “Токиогийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Бразил улсын Жeссика Лимаг ялж хүрэл медалийн төлөө барилдав. Хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медальт Япон улсын тамирчин Момо Тамаокиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж “Токио их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүлээ.
Тэрбишийн Ариунзаяа нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар дунд сургуулийн сурагч. Одоо 16 настай. “IJF” буюу Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн “Шилдэг шүүгч” шагналын эзэн Т.Энхцэцэг багшийн шавь. Тэрбээр жүдо бөхөөр багаасаа хичээллэж эхэлсэн. Т.Ариунзаяа 2021 онд 14 настайдаа залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль авч байв.

Европын цомын цуврал тэмцээнээс мөнгөн медаль, мөн Испани Улсын Фуэнхирола, Францын Твонвиль хотод болсон Европын өсвөр үеийн цуврал тэмцээнд долоо хоногийн зайтай дараалан түрүүлж, алтан медаль хүртэж байлаа.
Харин 2023 онд 15 настайдаа залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртэж байлаа. Мөн 2023 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд анх удаа медаль хүртэж, 16 настайдаа, насанд хүрэгчдийн УАШТ-ий 57 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Улмаар 2024 онд Итали Улсын Неэполь хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьчилсан төлөвлөгөөнд багтдаг “EUROPEAN CUP 2024” Европын цомын цуврал тэмцээнээс мөнгөн медаль, мөн Испани Улсын Фуэнхирола, Францын Твонвиль хотод болсон Европын өсвөр үеийн цуврал тэмцээнд долоо хоногийн зайтай дараалан түрүүлж, алтан медаль хүртэж байлаа. 2024 оны дөрөвдүгээр сард Казахстаны Алмата хотод болсон Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртээд байгаа. “Лос Анжелес 2028” олимпын шинэ циклд итгэл найдвар хүлээлгэж залуу тамирчдын төлөөлөл билээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагдаа “Би багадаа их хөдөлгөөнтэй, байнга л гүйж харайж, явдаг охин байлаа. Тийм болохоор аав, ээж хоёр жүдо бөхийг сонгон хичээллүүлэхээр шийдсэн. Тэгээд Төрбатын Энхцэцэг багшийн “Алтайн хүчтэн” дэвжээнд анх оруулж өгсөн юм. Тэгж л анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн” юм хэмээн ярьжээ.
СУМЫН ЗААН Д.ТӨГС-ЭРДЭНЭ
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, сумын заан Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ. Үе үе заалны барилдаанд урамтай сайхан сайхан барилдаж, улсын цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулах нь бий. Саяхан болсон заалны барилдааны нэгийн даваанд арслан Б.Орхонбаяр, хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурь, гурвын даваанд улсын харцага Лха-Очир, дөрвийн даваанд арслан Ц.Бямба-Отгон, тавын даваанд улсын начин Э.Батмагнайг өвдөг шороодуулж, шөвгийн дөрөвт үлсэн билээ. Тэрбээр дээрх улсын цолтнуудыг нэг мэхээр давсан нь бахдам сайхан байв.

Д.Төгс-Эрдэнэ гурван жилийн өмнөөс зааланд үндэсний бөхөөр барилдаж эхэлжээ. Анх 2014 онд сумын заан цол хүртэж, улмаар 2017 онд цолоо баталсан байна.
Үүнээс гадна өнгөрсөн жил сумын заан Д.Төгс-Эрдэнэ улсын аварга О.Хангай, улсын начин Э.Мөнх-Жаргал, арслан Бямба-Отгон нарыг өвдөг шороодуулж байлаа. Д.Төгс-Эрдэнэ 1995 оны есдүгээр сарын 14-нд төрсөн, биеийн өндөр 173 см. Орхон, Баян-Өндөр сумынх тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэдэг. Өсвөрийн болон хотын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль хүртсэн, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нэгэн. Д.Төгс-Эрдэнэ гурван жилийн өмнөөс зааланд үндэсний бөхөөр барилдаж эхэлжээ. Анх 2014 онд сумын заан цол хүртэж, улмаар 2017 онд цолоо баталсан байна.
Тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэдэг. Өсвөрийн болон хотын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүрсэн амжилттай нэгэн. "Монгол бөхийн өргөө"-нд болсон барилдаануудад улсын том цолтонгуудыг өвдөг шороодуулсан нь бөх сонирхогч хэн бүхний мэддэг, дэмждэг бөх болгожээ. Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойд зориулсан барилдааны нэгийн даваанд Улсын гарди Ц.Бямба-Отгоныг өвдөг шороодуулж байв. Мөн сард Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, ямар чансаатай бөх гэдгээ баталсан юм.
| ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД Т.АРИУНЗАЯА, БӨХИЙН ӨРГӨӨНД Д.ТӨГС-ЭРДЭНЭ ШУУГИУЛЛАА |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |