• Өнөөдөр 2025-04-22

The MongolZ өнөөдөр Хятадын багтай тоглоно

2024-11-30,   321

Valve-аас жилд хоёр удаа зохиодог CS2-ын дэлхийн аваргыг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн нь олон нийтийн сайн мэдэх "major"-ын 2024 оны хоёр дахь тэмцээн аж 1,250,000 ам.долларын шагналын сантай тэмцээнийг Хятадын "Perfect World" компани Шанхай хотноо зохион байгуулж байгаа тул "Perfect World Shanghai Major 2024" хэмээн нэрлэсэн билээ. Дэлхийн шилдэг 24 баг гурван шат дамжин тоглох энэхүү тэмцээн Монголын "The MongolZ" баг, монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" багууд оролцож байна. The MongolZ эхний шатанд нэг бүсээс шалгарсан Хятадын "Rare Atom" багтай өнөөдөр 14:00 цагаас тоглоно. Харин FlyQuest-ын эхний учраа нь Америкийн бүсийн толгой багуудын нэг "Complexity Gaming" байх юм.

The MongolZ өнөөдөр Хятадын багтай тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188