Монгол Улсын урт хугацааны бодлого“Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байгаа билээ. Өчигдөр энэ ажлын эхлэл болгож, Баянгол дүүрэгт сорилын шинэ төвийг байгууллаа. Арга хэмжээний нээлтэд ССАЖЗЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан, БТСУХ-ны дарга О.Баттулга, болон БТСУХ-ны БТБХХ дарга О.Баасан, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Баянгол дүүргийн БТСХ-ны дарга Г.Батбаяр нар оролцов.
Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох юм. Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх юм байна. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх ажээ.
Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох гэнэ. Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх юм байна.
Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах аж. Цаашид энэ онд улсын хэмжээнд дөрвөн төв байгуулагдаж, нийслэлд хоёр, орон нутагт хоёр төв үйл ажиллагаагаа нээхээр бэлтгэл ажил хангагдаад байна.
| Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв нээгдлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |