Япон Улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно. Тус их дуулга тэмцээнд 47 орны эрэгтэй 140, эмэгтэй 105, нийт 245 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Тэмцээнд манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй 11, нийт 21 тамирчин зодоглоно. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д О.Оюунчимэг, Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд гран при, гранд слам, тив, дэлхий, олимпын наадмаас таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, олимпын наадмаас нэг мөнгө медаль, ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл медаль, Азийн аваргаас гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль, их дуулгаас нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль, гран при тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртжээ.
| Жүдо бөхийн “ТОКИО-2024” их дуулгад манай 20 жүдочин өрсөлдөнө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |