Энэ өдөр “Имперо Групп”, “Сүлд” спорт хороо, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн, МУГТ Бавуудоржийн.Баасанхүү Хөвсгөл аймгийн Мөрөн хотод мэндэлжээ. Гавьяат тамирчин Б.Баасанхүү 2024 онд жүдо бөхийн “Хонконг-2024” Ази тивийн аварга, “Душанбе-2024” их дуулгын аварга, “Абу Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальт хүртэж, улмаар “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг нэг жилийн дотор гаргасан билээ.
Тэрбээр “Grand Slam”-аас хоёр мөнгө, нэг хүрэл, жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга алт, хүрэл, самбо бөхийн Азийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, самбо бөхийн дэлхийн цомоос нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, самбо бөхийн тулааны наадмаас алтан медаль хүртэж байлаа.
Түүнийг “IJF”-ийн мэргэжилтнүүд Хөвсгөл аймагт тусгай хөтөлбөрийн хүрээнд зочлох үедээ хөдөөгөөс шүүрдэж олсон “Хясаанд нуугдсан сувд” хэмээж байлаа. Тэрбээр ч “IJF”-ийн мэргэжилтнүүдийн итгэлийг алдалгүй “Алдарт бага дэлхийн аварга” хэмээх Парисын их дуулгаас мөнгө, Тель-Авив их дуулгаас хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Туркийн Антальяд болсон их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 48 кг-ын жинд Г.Наранцэцэгийн хамтаар хүрэл медалийн тавцанд зогссон юм.
Б.Баасанхүү “Парис-2024” олимпын 48 кг-ын жингийн “C” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Австрийн Кетринаг цэвэр, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Парагвайн Нарваез Габриелаг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан юм. Олимпын наадмын алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн гурван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Японы Нацүми Цунадотой өрсөлдөж олимпын мөнгөн медаль хүртсэн билээ.
| ЭНЭ ӨДӨР ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |