Манай улсад шинээр хөгжиж байгаа “Cross Fit” гэж ямар спортын төрөл вэ. Энэ бол фитнесийн шинэ төрлийн спорт гэж хэлж болох байх. Дэлхийн фитнес, бодибилдингийн спортоор хичээллэгчдийн чиг хандлага эрүүл чийрэг байх тал дээр кроссфитийн спортыг сонгон болсон байна. Кроссфитийн онцгой үр дүнтэй цогц дасгалууд болох гүйлт, сунгалт, гимнастикийн сонгомол дасгал, авиралт, үсрэлт, хүндийн өргөлт, таталт гэх мэт дасгалуудыг хийснээр тэсвэр хатуужил нэмэгдэж, бие махбодь үр дүнтэй эрүүлждэг аж. Залуус хэт их, овоож, товойсон булчин шөрмөс зангирсан байхаас илүүтэйгээр чийрэг, ямар ч дасгал хөдөлгөөнд бэлэн, булчингийн ядралт, ачаалал авах чадвар, бие эрүүл байх чухал гэж үздэг болсон байна. Чухам үүний төлөө хүмүүс кроссфитээр хичээллэж өөрсдийгөө ялан дийлэх боллоо.

Кроссфитийг хэвлийн дасгал хөдөлгөөнтэй холбож өгснөөр маш үр дүнтэй болж өгдөг аж. Хэвлийн өөхийг шатааж сул махыг чангалж өгснөөр хэвлийн булчин үүсдэг бөгөөд хүний бие эрүүл, зөв галбиртай болдог гэнэ. Кроссфит нь хоол сойхгүй, элдэв нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй, зөвхөн эрүүл хооллолтыг дасгал хөдөлгөөнтэй хослуулан эрүүлээр хүссэн жиндээ хүрэх боломжтой юм. Кроссфит бол хүч тэнхээ болон тэсвэр тэвчээрийг сайжруулахад чиглэгдсэн олон үүрэгтэй дасгалын систем юм. Энэхүү дасгал нь нэгэн зэрэг маш олон булчинг ажиллуулах зорилготой байдаг. Юуны өмнө кроссфитээр хичээллэхэд маш их энерги зарцуулах хэрэг гардаг тул өөх шатаах үйл явц илүү хурдан явагддаг байна. Үүнээс гадна кроссфит нь хүч тэнхээ болон тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Кроссфитийн бүх дасгалууд тодорхой үе шаттай бөгөөд маш бага завсарлагатай эсвэл бүр огт завсарлахгүйгээр үргэлжилдэг. Энэ нь зүрхний цохилтыг тодорхой хэмжээнд барьснаар өөх шатах үйл явц илүү хурдан явагдахад нөлөөлдөг байна.

Кроссфит нь нэгэн зэрэг хэд, хэдэн булчинд ачаалал өгдөг бөгөөд төрөл бүрийн төхөөрөмж ашиглан хийдэг дасгалуудаас бүрддэг. "Цагаригт дүүжин, дамнуур, турник, шал, дээс ашигласан төрөл бүрийн хөнгөн атлетикийн дасгалуудаас гадна, штанг өргөлт, шахалт зэрэг хүнд дасгалууд ч кроссфитийн төрөлд багтана. Өөрөөр хэлбэл бидний бие организмыг маш хүнд нөхцөл байдалд бэлддэг дасгалууд юм. Ийм олон төрлийн дасгалууд нь тусгай зааланд, гэртээ эсвэл гадаа гээд хаана ч хийх боломжтой байдаг. Мөн кроссфитэд цээж, нуруу, мөр, гар гээд биеийн дээд хэсэгт төвлөрсөн дасгалууд олон байдаг нь давуу тал болдог. Гэхдээ эдгээр дасгалууд нь эрчүүдэд илүү тохиромжтой юм. Тиймээс эмэгтэйчүүд кроссфитээр хичээллэхдээ биеэ чангалах, жин хасах, тэсвэр тэвчээр болон хүч тэнхээгээ нэмэгдүүлэх гээд өөрсдийнхөө зорилгод тохирсон хөтөлбөрийг маш анхааралтай сонгох хэрэгтэй.

Кроссфитийн дасгалууд маш далайцтай, тэсрэлттэй, эрчимтэй хөдөлгөөнөөс бүрддэг. Кроссфитийн бэлтгэл нь таныг үргэлж өөрийгөө сайжруулж, илүү хүнд шат руу ахих хүсэл эрмэлзлийг өгдөг нь энэхүү фитнессийн бас нэгэн давуу тал нь болдог. Кроссфитээр хичээллэх үед ямар нэг тодорхой хоолны дэглэм шаарддаггүй ч хэрэв та жин хасах зорилготой бол хооллолтдоо зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгтэй. Илүүдэл жингээсээ салахыг хүсэж байвал өдөр тутамд авч буй уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг хянахын зэрэгцээ дасгал хөдөлгөөнөө нэмэх хэрэгтэй. Эрүүл, зөв хооллолт (тэнцвэртэй) болон дасгал хөдөлгөөн нь арьсан доорх өөхийг шатааж, аажмаар булчингийн массыг ихэсгэдэг байна.

Бүсгүйчүүд кроссфитийн маш эрчимтэй, тэсрэлттэй дасгалуудаас гадна суулт, хайчин суулт, таталт зэрэг өгзөгний булчингийн дасгалуудыг гол төлөв хийдэг. Энэ нь маш хурдан хугацаанд булчинг чангалж өгдөг байна. Кроссфит хүн бүрт тохиромжтой фитнессийн төрөл биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал, зүрх судасны өвчтэй тэр тусмаа артерийн даралт өндөртэй, бэртэл, гэмтэлтэй, мөн эвэрхий, нурууны мурийлт, үе шохойжилт, артит, артроз зэрэг нуруу нугас, үе мөчний өвчтэй хүмүүс кроссфитээр хичээллэж болохгүй. Мөн хүүхэд, өсвөр насныхан болон ахмад настнууд зөвхөн дасгалжуулагчтай xичээллэж болно.
| ШИНЭ СПОРТЫН ТӨРӨЛ КРОССФИТ ГЭЖ ЮУ ВЭ |
|
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |