Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын байранд хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Уулзалтын үеэр ноён Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулдаг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч улмаар алслагдсан хөдөө орон нутагт 2-5 насны гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа асуудлын шийдвэрлэхийн тулд “Сургалтын ухаалаг багц” санаачилгыг хэрэгжүүлэх болсон талаар мэдэгдэв.
Үүний дараа талууд UNICEF Хүүхдийн сангийн эдгээр олон талт үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцов. Цаашид бага наснаас нь эхлэн хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, эрүүл аюулгүй орчинд өсгөх, спортоор хичээллэх боломжийг хангах, олимпын боловсрол олгож спортоор дамжуулан эх дэлхийн эв найрамдлыг бэхжүүлэх, улмаар Олон улсын нэр алдартай тамирчдыг элч төлөөлөгчөөр Монгол Улсад урьж хүүхэд багачуудыг спортод татан оролцуулахад хувь нэмрээ оруулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
| Б.Баттүшиг, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төөлөгчтэй уулзав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |