АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны дарга Молик Д.Беркана, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б. Жавхлан болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, “Америкийн соёлын төв”-ийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Дарханы хүүхэд залуус, төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
Мөн “Америкийн соёлын төв”-д и-спортын төв байгуулах саналыг хэлэлцэн талууд харилцан тохиролцлоо. Тус төв байгуулагдсанаар хүүхэд залуус гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.
Түүнчлэн бизнес эрхлэгчдийг дэмжих долоо хоногийн хүрээнд “Эмэгтэй энтерпренерүүдийг дэмжих нь” сэдэвт өдөрлөгийг Дархан дахь Америкийн соёлын төвд цахим болон танхим хосолсон байдлаар амжилттай зохион байгуулсан байна.
| Дархан хотод “И-спорт”-ын төв байгуулахаар тохиролцлоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |