Англи Улсын Шейфилд хотод боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд манай улсаас Боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч Ж.Еркин, Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд дэлхийн цомын мөнгөн медальт А.Баттулга, 57 кг-д дэлхийн цомын аварга Х.Билгүүнсайхан, дэлхийн цомын мөнгө, Азийн аваргын хүрэл медальт Д.Ганболд, 63.5 кг-д дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Т.Энхтөр, 71 кг-д ДАШТ-ий хүрэл, дэлхийн цомын алт, хүрэл медальт Б.Мишээлт нар оролцоно.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аваргын хүрэл медальт Л.Алтанцэцэг, 54 кг-д Азийн аваргын хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн, 57 кг-д дэлхийн цомын алт, хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт Э.Мичидмаа, 60 кг-д дэлхийн цомын аварга М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон билээ.
| Манай есөн боксчин дэлхийн цомд өрсөлдөнө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |