Исланд Улсад пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлт хэвтээ шахалт, суулт, таталтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн ДАШТ арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж өндөрлөнө.
Манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.
Түүний ДАШТ-ий хоёр дахь хүрэл медаль энэ бөгөөд өмнө нь 2014 оны тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Мөн дэлхийн клубуудын аварга, 2014 оны Ази тивийн алтан медальтай ба Монгол Улсын 12 удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч тамирчин юм.
| Б.Дүвжид хүчний гурван төрөлтийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |