Дэлхийн хошой аварга, МУГТ Ц. Раднаа гуайн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт боллоо. Анх Ц.Раднаа гуайг 400 метрийн зайд дэлхийн аварга болж байжээ. Түүний гүйлтийн техник үнэхээр сайн, алхаа том, хөлийн таталт тавилт 20, 30-тай мэргэжлийн тамирчин залуу гүйж байгаа аятай. Өрсөлдөгчдөөсөө тасархай түрүүлж орж ирж байгаа нь харах үнэхээр гайхалтай байсан билээ.
Тэрбээр дасгалжуулагчгүй, шинжлэх ухаанч бэлтгэлийн төлөвлөгөө ч байхгүй. Гэхдээ өөрийгөө мэдэрчихсэн, өөртөө яг таарсан өөрөө зохиосон бэлтгэлийн хуваарьтай. Туулын шугуйд өөрийн гаргасан бэлтгэлийн талбайтай. Гантельтай дасгал тогтмол хийдэг аж. Багаасаа хөл нүцгэн уул хадаар гүйж өссөн хүн юм байна. Чимээгүй л гүйгээд явдаг байсан гэнэ.
Раднаа гуай ДАШТ-д Монгол Улсаа сурталчлаад зогсохгүй бидний монголчуудад зөвхөн залуучууд ч гэлтгүй бүх насны хүмүүст маш том мессэж өгч байгаа юм. Хамгийн гол нь гүйдэг гүйдэггүй хамаагүй бүх хүмүүст маш их урам зориг өгч байгаа. Зөвхөн гүйлтийн амжилтуудаас нь гадна хүн залуугаасаа өөрийн эрүүл мэндэд анхаарч үргэлж дасгал хөдөлгөөн хийж амьдралын идэвхтэй хэв маягийг сахиж явбал 90 насандаа ч залуу хүн шиг хүсэл тэмүүлэлтэй, зорилготой амьдралын эрч хүчтэй байж болдогийн үлгэр жишээг үзүүлж байна.
| Дэлхийн аварга Ц.Раднаагийн баримтат киноны нээлт боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |