Беларусь Улсын Минск хотноо өнөөдөр Спортын хутга шидэлтийн ДАШТ эхэлж байна. Тус ДАШТ-ий зар сурталчилгааны баннерт Монголын тамирчин Б. Амарбаясгалангийн зураг орж, манай орны талаар эерэг сурталчилгаа явагдаж эхэллээ. Б.Амарбаясгалан одоо 26 настай. Энэ спортоор гурван жил хичээллэж байгаа. Анх ОХУ-д их сургуульд суралцаж байх үеэсээ эхлэн хутга шидэлтийн спортыг сонирхон хичээллэж эхэлсэн түүхтэй.
Өдгөө хоёр дахь удаагаа ДАШТ оролцож байна. Тэрбээр 2023 онд ОХУ-ын Уфа хотноо болсон олон улсын тэмцээнээс эмэгтэй ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан манай улсын спортын хутга шидэлтийн шигшээ багийн шилдэг тамирчин юм.
Б. Амарбаясгалан нь Монголын спортын хутга шидэлтийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2024 оны аравдугаар сард сонгогдон, энэ спортоо хөгжүүлэх, сурталчилах зэргээр идэвхтэй ажиллаж байна. Энэ удаагийн ДАШТ-д Г. Эрдэнэбилэг багийн ахлагчтай Б. Амарбаясгалан болон Т.Энхтөгөлдөр нарын тамирчид өрсөлдөнө.
| Хутга шидэлтийн дэлхийн аварга эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |