Монголын хоккейн холбооны лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд маргааш буюу энэ сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн БТСГ-ын мөсөн талбайд эхэлнэ. Лигийн хошой аварга "Шарын гол" багийн түлхүүр тоглогчдын нэг спортын мастер Б.Энхбат багтаа эргэн нэгджээ.
Тэрбээр өнгөрсөн улирлыг гэмтлийн улмаас өнжөөд байсан юм. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн технологийн гуравдугаар дамжааны оюутан Б.Энхбат нь 23 настай.
Бага наснаасаа хоккейн спортоор хичээллэж өсвөр үеийн УАШТ-ий арван алт, зургаан мөнгө, таван хүрэл медальтай, 15 удаа "Шилдэг тоглогч"-ийн шагнал хүртэж байсан юм. Лигийн хошой аварга мөн мөнгө, хүрэл медальтай.
Түүнчлэн Монгол Улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчнаар олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцож, Ази тивийн аваргаас хоёр алт, “U-20” насны ангиллын Ази тивийн аваргаас мөнгө, ДАШТ-ий гуравдугаар дивизоноос мөнгөн медаль хүртэж байсан, залуу, ур чадвартай, Монголын шилдэг хоккейчдын нэг билээ.


| Хоккейн лигийн “Шарын гол” багийн Б.Энхбат бэртлээс эргэн ирлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |