АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн гранд мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны хооронд зохиогдож байна. Энэхүү тэмцээний эхний өдөр “М-6”, “М-7”, “М-8”, “М-9” ангиллын тамирчид өрсөлдсөнөөс “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Х.Нямдорж алтан медаль, “М-6” буюу 55-59 насны 60 кг-ын жинд Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Г. Баатарсүрэн мөнгөн медаль, “М-9” буюу 70+ насны 66 кг-ын жинд Сэлэнгэ аймаг “Таван Хан” дэвжээний тамирчин Л. Зандан хүрэл медалиуд тус тус хүртсэн амжилттай тэмцээнээ эхлүүлж байна.

Мөн “М-8” буюу 65-69 насны 73 кг жинд Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Н.Батсуурь шангалт тавдугаар байр, “М-8” буюу 65-69 насны +100 кг жинд Увс аймаг “Увс нуур” дэвжээний тамирчин Ж.Ганболд шагналт тавдугаар байрт тус тус орлоо. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлж эрэгтэй 30 тамирчин, эмэгтэй 17 тамирчин нийт 47 тамирчин оролцож байна.
.jpg)
| Жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |