Шатрын 2024 оны түргэн “блиц” болон түргэвчилсэн “рапид” тоглолтын УАШТд амжилттай боллоо. Энэ удаагийн УАШТ-ий түргэн тоглолтын тэмцээнд их мастер С.Билгүүн 1-р байр, түргэвчилсэн тоглолтын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж энэ оны эцэст АНУ-ын Нью Йорк хотноо болох ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Мөн их мастер С.Билгүүн түүний үеэл дүү нар 2024 он гайхалтай сайхан амжилтуудыг гаргаад байгаа билээ. Стандарт тоглолтын УАШТ-д үеэл дүү Г. Амартүвшин нь аварга болсон. Дүү С. Чингүүн нь дэд аварга болсон юм.
Рапид тоглолтын УАШТ-д үеэл дүү С. Ган-Эрдэнэ нь аварга болж, С.Билгүүн дэд аварга, үеэл дүү Г. Амартүвшин гуравдугаар байрт шалгарсан. Блиц тоглолтын УАШТ-д С.Билгүүн түрүүлж, дүү С. Чингүүн нь дөрөвдүгээр байр, үеэл дүү Г. Амартүвшин нь тавдугаар байрт шалгарсан юм. Тэд УАШТ-ээс нийт авч болох есөн медалиас гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль буюу зургаан медалийг нь хамтдаа авсан байна.
| Их мастер С.Билгүүн шатрын түргэн тоглолтын улсын аварга боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |