Казахстан Улсын Шымкент хотноо аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 9-ний өдрүүдэд шатрын гран при цуврал тэмцээн явагдаж байна. Тус гран при тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй арван шатарчин цэц сорьж буй. Их мастер Б.Мөнгөнтуул “ФИДЕ” гранд свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч тус тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Түүний хувьд, одоогоор Германы их мастер Элизабет Пехтз, Оросын Катерина Лагно нарыг хожоод байна. Харин Грекийн Ставрула Цолакиду, Энэтхэгийн Хумпай Конеру, Дивья Дешмух нарт ялагдаад байгаа. Б.Мөнгөнтуул хоёр хожилтой долдугаар байрт эрэмблэгдэж байгаа бөгөөд тэмцээн өндөрлөхөд дөрвөн өрөг үлдээд байна.
Гран при цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь өрсөлдөх эрхтэй. Их тастер Б.Мөнгөнтуул тус гран при тэмцээнд хоёронтоо 2009-2010, 2011-2012 онд оролцож, зургаа болон наймдугаар байрт шалгарч байв.


| Их мастер Б.Мөнгөнтуул Шымкентын гран прид хоёр хожилтой явна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |