Албани Улсын Тирана хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдсөн Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах амжилттай барилдаж хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид энэ удаагийн ДАШТ-ийг нэг мөнгө, нэг хүрэл медаль, хоёр шагналт тавдугаар байртайгаар өндөрлүүлж байна.

Дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах эхний тойрогт Беларусийн бөхийг 2:1-ээр, дараа нь 61 кг-ын дэлхийн чансааг тэргүүлж буй Киргизийг Тайырбек Уулуг 3:0-ээр, улмаар Ираны тамирчныг 3:1-ээр ялж шөвгийн дөрөвт шалгарсан юм. Гэвч хагас шигшээ барилдаанд Туркийн Ахмет Думанд дийлдсэнээр хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг 8:2-оор илүүрхэн хожиж яваад улмаар цэвэр дарж дэлхийн медальтан боллоо.

Ц.Цогбадрах бол олимп, дэлхийн медалийн таамагт олон жил яригдаж байсан тамирчин. ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Т.Тулгын мөнхийн өрсөлдөгч, сайн бэлтгэл хангагч нь юм. Тэр хоёр хэн хэнийгээ сайн хурцалж, энэ тэнцүүхэн өрсөлдөгчид байсан учраас хоёулаа дэлхийн медальтан болж, бөмбөрцөгт нэрээ данслан үлдээж байна.
.jpg)
Цэвээнсүрэнгийн Цогбадрах 1997 онд Улаанбаатар хотод төрсөн. Чөлөөт бөхийн спортоор 2008 оноос хойш тасралтгүй хичээллэж байгаа. 2011 онд сурагчдын дэлхийн аварга болсон. 2013 онд өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөж шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтуудыг гаргаж байлаа. Тэрбээр олимпын жин 65 кг-д сүүлийн жилүүдэд барилдаж байгаа. Харин сая олимпын бус жин 61 кг-д амжилттай барилдаж ДАШТ-ээс ийнхүү хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий 65 кг-ын жингийн финалийн барилдаан маш сонирхолтой өрсөлдөөнтэй болсон билээ. 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрах, Т.Тулгыг ялж аваргалсан. Харин 2023 онд Т.Тулга хариугаа авч түрүүлж байв. Олимпын жил 2024 оны УАШТ-д тэд учраа бүрээ шороодуулсаар финалд дахин таарч байсан билээ. Ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах тун хариуцлагатай энэ барилдаан ширүүхэн өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулсан юм. Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртэж байлаа.
.jpg)
Гэвч тэрбээр “Парис-2024” олимпын Азийн бүсийн эрх олгох тэмцээнд харамсалтайгаар ялагдал хүлээсэн юм. Олимпын сүүлийн эрх олгох тэмцээнд Ц.Цогбадрахын оронд МУГТ Т.Тулга барилдаж “Парис-2024” олимпын наадмын эрхийг хүртэж байлаа. Ингээд Т.Тулгын олимпын бэлтгэл хангагчаар Ц.Цогбадрах амжилттай ажилласан. МУГТ Т.Тулга “Парис-2024” олимпын хүрэл медалийн төлөөх барилдаанд оноогоор илүүрхэж яваад цагийн төгсгөлд олимпын медалиа алдаж байсан.

Тэр үед олон хүн Т.Тулгын оронд Ц.Цогбадрах барилдсан бол олимпын медаль хүртэх байсан юм гэж халагласан. Гэхдээ Т.Тулга, Ц.Цогбадрах хоёрын хэн нь ч явсан олимп, дэлхийн дэвжээнд адил тэнцүүхэн амжилт гаргах чадвартай бөхчүүд билээ. Түүнийг баталж ОУХМ Ц.Цогбадрах дэлхийн медальтан боллоо.
| Ц.ЦОГБАДРАХ ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО |
|
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |