206 орны Үндэсний олимпын хороод /ҮОХ/ болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Олон улсын спортын холбоод, Олимпын наадмыг зохион байгуулах хороод зэрэг байгууллагуудын 850 гаруй төлөөлөл Португал Улсын Каскайс хотноо ҮОХХ-дын 27 дахь удаагийн ерөнхий ассамблейд оролцохоор хүрэлцэн очоод байна.
ҮОХХ-ны Ерөнхий ассамблейн нээлтийн ажиллагаанд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Португал улсын парламентын ерөнхийлөгч Хосе Педро Агуиар-Бранко, Каскайс хотын захирагч Карлос Карриера, Португалын ҮОХ-ны Ерөнхийлөгч Артур Лопез, ҮОХХ-ны Ерөнхийлөгч Робин Митчелл нарын хүндэт зочид нээлтийн ажиллагаанд оролцож, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын эхний өдөр ҮОХХ-ны үйл ажиллагааны тайлан, 2023 оны санхүүгийн аудитын тайлан, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэж улмаар “Парис 2024” олимпын наадам, “Лос Анжелес 2024” олимпын наадмыг Зохион байгуулах хорооны тайлан, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн товч мэдээллийг тус тус танилцуулав.
Мөн Ерөнхий ассамблейн үеэр тухайн жилд спортын салбарт онцгой амжилт үзүүлсэн тамирчин, баг, ҮОХ, спортын зүтгэлтнүүдэд ҮОХХ-ны тэргүүн дээд шагнал олгох ёслол зохиогддог бөгөөд энэ удаад “Парис 2024” олимпын наадамд оролцогчдод тус шагналыг гардууллаа. 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү хуралд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа нар оролцож байна.
ОУОХ-ны эв санааны нэгдлээс 2025-2028 онуудад хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн танилцуулга, ҮОХХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааны тайлан, стратеги төлөвлөгөө, тогтвортой байдлын төлөвлөгөө болон Милан-Кортина 2026 өлийн олимпын наадам, Дакар 2026 залуучуудын IV олимпын наадмын бэлтгэл ажил зэрэг сэдвүүдээр хурал үргэлжилнэ.
| Үндэсний олимпын хороодын 27 дахь ерөнхий ассамблей эхэллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |