Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани Улсын Тирана хотноо энэ сарын 28-аас 31-ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж өндөрлөнө. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн "Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Лас- Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.

МУГТ С.Цэрэнчимэд эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0-ээр, хоёрдугаар тойрогт Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялсан. Наймны нэгд үлдэх шигшээ барилдаанд Азербайжаны Алена Колесникийг 9:0-ийн харьцаатай ялсан. Улмаар дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Энэтхэгийн Манси Мансиг 4:1-ийн харьцаатай буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд арван жилийн дараа дахин финалдаад байгаа. Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Сүхээгийн Цэрэнчимэд 1995 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд мэндэлжээ. Тэрбээр "Алдар" спорт хорооны МУГТ Ц.Цогтбаяр, МУГД Ц.Хосбаярын удирдлага дор 2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн.

Гавьяат С.Цэрэнчимэд Узбекистаны Ташкент хотод болсон 2014 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд 19 настайдаа түрүүлж, дэлхийн аварга цол хүртсэн.
.jpg)
Харин 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Иван Яригыны “Алтан гран при” тэмцээнээс алтан медалийг тус тус хүртсэн.
.jpg)
Мөн “Монголиа опен” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Монгол Улсын насанд хүрэгчдийн дөрвөн удаагийн аварга. Монгол Улсын гавьяат тамирчин билээ.
| ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАХ СҮХЭЭГИЙН ЦЭРЭНЧИМЭД |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |