2004 оны энэ өдөр чөлөөт бөхийн “U23” ангиллын улсын аварга Мягмарсүрэнгийн Номин-Эрдэнэ мэндэлжээ. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн. 2022 онд ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийг төгссөн. Одоо “Citi” их сургуулийн оюутан. Чөлөөт бөхөөр 2017 оны аравдугаар сард анх хичээллэж эхэлсэн. Түүнийг жүдо бөхийн дэлхийн аварга Укрианы тамирчин Дарья Блодидтой адилхан гээд найз нар нь “Монгол Блодид” хэмээн дууддаг. М.Номин-Эрдэнийн чөлөөт бөхийн анхны багш нь Доржваанчигийн Гомбодорж юм. Одоо ч гэсэн бэлтгэл, сургуулилалтаа Д.Гомбодорж багшийнхаа удирдлага доор хийж байгаа.
М.Номин-Эрдэнэ өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан. “U20” ангиллын УАШТ-ээс алтан медаль хүртэж байлаа. Чөлөөт бөхийн 2023, 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл медалийн болзол хангасан. 2023 онд “U23” ангилалд хүрэл медаль хүртсэн. Харин 2024 онд “U23” ангиллын УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 55 кг-ын жинд барилдаж хүрэл медаль авсан. ОХУ-ын чөлөөт бөхийн домогт тамирчин, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд М.Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж байлаа.
| ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |