Дэлхийн жүдо бөхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбат багшийн нэрэмжит жүдо бөхийн дотоодын чансаа тогтоох “Sensei cup-2024” тэмцээнийг Спортын төв ордны жүдо бөхийн зааланд зохион байгуулж байна.
Нэрэмжит тэмцээний эзэн Ч.Машбат агсан Монгол Улсад самбо, жүдо бөхийн спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн. Энэ жилийн тэмцээнд 46 багийн нийт 220 (эрэгтэй 132, эмэгтэй 88) тамирчин өрсөлдөж байна. Жин тус бүрд шалгарсан зургаан тамирчин ирэх сард болох “Топ-6” тэмцээнд оролцох эрх авах юм.
Өнөө жилийн тэмцээнд оролцогчдоос онцолбол, 48 кг-ын жинд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Т.Отгонжаргал нарын шилдгүүд байна.
Г.Отгонцэцэг нь “Токио-2020” олимпын наадмаас хойш гурван жилийн дараа дэвжээнд гарч байгаа нь энэ юм. “Sensei cup” цуврал тэмцээн 2020 оноос анхлан зохион байгуулагдаж ирсэн бөгөөд “Парис-2024” олимпын наадмын дараах томоохон сорил тэмцээн болж байгаа юм.
| Жүдо бөхийн “SENSEI CUP-2024” тэмцээн эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |