Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 1963 онд Болгар Улсын нийслэл Софид болсон тэмцээнээс хүч үзэж эхэлсэн бөгөөд Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ц.Санжаа нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва агсны удирдлага дор оролцсон түүхтэй. Тэгвэл бүсгүйчүүд 2001 онд мөн Болгар Улсын нийслэлд болсон тэмцээнээс мөрөө гаргаж, Ц.Энхжаргал, Н.Отгонжаргал, О.Мягмарсүрэн гэсэн гурван эмэгтэй тамирчин хүч үзсэн юм.

Монголын бөхчүүдээс ДАШТ-ий анхны медалийг одоогоос 51 жилийн тэртээ буюу 1967 онд Энэтхэг Улсын нийслэл Делигийн дэвжээнээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат хүрэл медаль хүртэж байв. Түүний анхны медаль булган сүүлтэй байж, манай бөхчүүд дэлхийн дэвжээнээс долоон алт, 27 мөнгө, 34 хүрэл, нийт 68 медалийг эх орондоо авчираад байна.

ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ:
1. Зэвэгийн Ойдов (Турк, Стамбул-1974) - 62 кг
2. Зэвэгийн Ойдов (ЗХУ, Минск-1975) - 62 кг
3. Хорлоогийн Баянмөнх (ЗХУ, Минск-1975) - 100 кг

4. Соронзонболдын Батцэцэг (ОХУ, Москва-2010) - 59 кг
5. Сүхээгийн Цэрэнчимэд (Узбекистан, Ташкент-2014) - 60 кг
6. Соронзонболдын Батцэцэг (АНУ, Лас-Вегас-2015) - 63 кг
7. Пүрэвдоржийн Орхон (Франц, Парис-2017) - 63 кг

МӨНГӨН МЕДАЛЬ:
1. Базаррагчаагийн Жамсран (Болгар, Софи-1971) - 48 кг
2. Хорлоогийн Баянмөнх (Болгар, Софи-1971) - 100 кг
3. Мэгдийн Хойлогдорж (Иран, Тегеран-1973) - 57 кг
4. Хорлоогийн Баянмөнх (Турк, Стамбул-1974) - 100 кг
5. Цэдэндамбын Нацагдорж (ЗХУ, Минск-1975) - 68 кг
6. Буяндэлгэрийн Болд (ЗХУ, Киев-1983) - 68 кг
7. Зэвэгийн Дүвчин (ЗХУ, Киев-1983) - 82 кг
8. Авирмэдийн Энхээ (Унгар, Будапешт-1985) - 62 кг
9. Буяндэлгэрийн Болд (Унгар, Будапешт-1985) - 68 кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (Болгар, Софи-2001) - 58 кг
11. Оюунбилэгийн Пүрэвбаатар (Иран, Тегеран-2002) - 60 кг
12. Баяраагийн Наранбаатар (Азербайжан, Баку-2007) - 55 кг
13. Очирбатын Бурмаа (Дани, Хернинг-2009) - 72 кг
14. Даваасүхийн Отгонцэцэг (Турк, Стамбул-2011) - 51 кг
15. Банзрагчийн Оюунсүрэн (Турк, Стамбул, 2011) - 67 кг
16. Эрдэнэчимэгийн Сумъяа (Унгар, Будапешт, 2013) - 51 кг
17. Соронзонболдын Батцэцэг (Унгар, Будапешт-2013) - 63 кг
18. Батболдын Номин (АНУ, Лас-Вегас-2015) - 61 кг
19. Пүрэвжавын Өнөрбат (АНУ, Лас-Вегас-2015) - 74 кг

20. Сүхээгийн Цэрэнчимэд (АНУ, Лас-Вегас-2015) - 60 кг
21. Очирбатын Насанбурмаа (Унгар, Будапешт-2018) - 72 кг
22. Долгоржавын Отгонжаргал (Серби, Белград-2020)-50 кг
23. Долгоржавын Отгонжаргал (Серби, Белград-2023)-50 кг
24. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Серби, Белград-2022)-125 кг
25. Энхсайханы Дэлгэрмаа (Серби, Белград-2023)-68 кг
26. Энх-Амарын.Даваанасан (Серби, Белград-2023)-72 кг
27. Батхуягийн Хулан “Серби Белград-2022” 53 кг.
ХҮРЭЛ МЕДАЛЬ:
1. Жигжидийн Мөнхбат (Энэтхэг, Дели-1967) - 87 кг
2. Данзандаржаагийн Сэрээтэр (Канад, Эдмонтон-1970) - 74 кг
3. Мэгдийн Хойлогдорж (Болгар, Софи-1971) - 57 кг
4. Очирдолгорын Энхтайван (Иран, Тегеран-1973) - 48 кг
5. Цэдэндамбын Нацагдорж (Турк, Стамбул-1974) - 68 кг
6. Зэвэгийн Ойдов (Швейцарь, Лозанн-1977) - 68 кг
7. Дугарсүрэнгийн Оюунболд (Мексик, Мехико-1978) - 57 кг
8. Нанзадын Бүргэдаа (Югослав, Скопье-1979) - 52 кг
9. Лувсангийн Энхбаяр (Унгар, Будапешт-1985) - 74 кг
10. Авирмэдийн Энхээ (Унгар, Будапешт-1986) - 62 кг
11. Лодойн Эрхбаяр (Швейцарь, Мартини-1989) - 74 кг
12. Пунцагийн Сүхбат (Япон, Токио-1990) - 82 кг
13. Цэрэнбаатарын Цогтбаяр (Канад, Торонто-1993) - 57 кг
14. Баяраагийн Наранбаатар (Унгар, Будапешт-2005) - 55 кг
15. Цогтбазарын Энхжаргал (Унгар, Будапешт-2005) - 48 кг
16. Доржийн Нармандах (Азербайжан, Баку-2007) - 59 кг
17. Очирбатын Насанбурмаа (Япон, Токио-2008) - 67 кг
18. Бадрахын Одончимэг (Дани, Хернинг-2009) - 67 кг
19. Очирбатын Насанбурмаа (Турк, Стамбул-2011) - 63 кг
20. Тунгалагийн Мөнхтуяа (Канад, Страткона-2012) - 59 кг
21. Ганзоригийн Мандахнаран (Унгар, Будапешт-2013) - 66 кг
22. Тунгалагийн Мөнхтуяа (Унгар, Будапешт-2013) - 59 кг
23. Очирбатын Насанбурмаа (Унгар, Будапешт-2013) - 67 кг
24. Очирбатын Бурмаа (Унгар, Будапешт-2013) - 72 кг
25. Энхсайханы Ням-Очир (Узбекистан, Ташкент-2014) - 61 кг
26. Ганзоригийн Мандахнаран (Узбекистан, Ташкент-2014) - 65 кг
27. Очирбатын Бурмаа (Узбекистан, Ташкент-2014) - 75 кг
28. Эрдэнэбатын Бэхбаяр (АНУ, Лас-Вегас-2014) - 57 кг
29. Даваасүхийн Отгонцэцэг (Унгар, Будапешт-2016) - 55 кг
30. Эрдэнэбатын Бэхбаяр (Франц, Парис-2017) - 57 кг
31. Түмэнбилэгийн Түвшинтулга (Унгар, Будапешт-2018) - 61 кг
32. Баатаржавын Шоовдор (Унгар, Будапешт-2018) - 59 кг
33. Долгоржавын Отгонжаргал (Норвеги, Осло-2021)-50 кг
34. Төмөр-Очир Тулга “Норвеги Осло-2021” 65 кг.
35. Нармандахын Наранхүү “Серби, Белград-2021” 61 кг.
| ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН БӨХЧҮҮД |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |