Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифын холбооноос хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй хорих байгууллагын хүмүүжигч нарын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2024 оны аравдугаар сарын 8-11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж, гурван жил дараалан дэлхийн аварга цолыг хүртсэн бахдам амжилтын эзэд боллоо.
Дэлхийн 60 шахам улсын 150 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай баг тамирчид хэсгийн шатанд Энэтхэг, Казахстан, Гүрж, Киргизстаны багийн хожиж хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлжээ. Улмаар Латвийн багийг хожиж, хагас шигшээд Румыны багийг, аваргын төлөө Эль Сальвадор Улсын хүчирхэг багийг буулган авч дэлхийн аварга боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн амьдралд бэлтгэх сургалт, нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү шатрын тэмцээнд өндөр ач холбогдол өгөн бэлтгэл сургуулилтыг ханган ажилласан аж.
Тус тэмцээний бэлтгэл сургуулилалт, зохион байгуулалтад, шатрын их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүй, сэтгэл санаа, арга тактикийн байнгын дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж тэргүүтэй шатрын зүтгэлтнүүд идэвхтэй хамтран ажиллажээ.
| Эмэгтэй хүмүүжигчид шатрын дэлхийн аварга боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |