Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн календарчилсан төлөвлөгөөнд багтсан жүдо бөхийн “Абу Даби-2024” их дуулга тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хот болно. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 32 орны эрэгтэй 162, эмэгтэй 72, нийт 234 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 25, 66 кг-ын жинд 25, 73 кг-д 33, 81 кг-д 23, 90 кг-д 21, -100 кг-д 15, +100 кг-ын жинд 20 жүдочин барилдах мэдүүлэг өгчээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ес, 52 кг-д ес, 57 кг-д 15, 63 кг-д 16, 70 кг-д ес, -78 кг-д зургаа, +78 кг-ын жинд найман тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Б.ЭРХЭМБАЯР БАРИЛДАНА

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 жүдочин барилдах мэдүүлэгт оржээ. ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр “А” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Киперийн Petros CHRISTODOULIDES, Филиппиний Randy Jr FERRERA нарын хэн ялсантай барилдана. Энэ хэсгийн доод хэсэгт Азербайжан, Унгар, Узбекистаны тамирчид байгаа. Тэдний хэн ялсан нь Б.Эрхэмбаяртай “А” хэсгийн аваргын төлөө барилдах магадлал өндөр байна. Энэ жинд барилдах байсан АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах мэдүүлгээс нэрээ татжээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД Л.СОСОРБАРАМ БАРИЛДАНА

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд есөн бөх барилдана. Тус жингийн “А” хэсгийг ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам тэргүүлэн барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилийн амаргүй өрсөлдөгч Amanda LIMA, Филиппиний Joemari-Heart RAFAEL нарын хэн ялсантай “А” хэсгийн аваргын төлөө барилдана.
Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилын Gabriela CONCEICAO-той “С” хэсгийн аваргын төлөө барилдах юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОХУ-ын жүдочин Makhmadbek MAKHMADBEKOV энэ тэмцээнээс эхлэн АНЭУ-ын нэр дээр барилдаж эхэллээ.
| ЖҮДО БӨХИЙН “АБУ ДАБИ-2024” ГРАНД СЛАМ ТЭМЦЭЭНИЙ ОНООЛТ ГАРЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |