Энэ өдөр Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, аэробик гимнастикийн ОУХМ Галбадрахын Ерөөлбат мэндэлжээ. Тэрбээр Монгол Улсад гимнастикийн спортыг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулж яваа хүн. ОУХМ Г.Ерөөлбат тамирчин байх үедээ 2012 онд Словак Улсын Нове Замку хотод зохиогдсон аэробик гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байв. Мөн 2011 оны оюутны универсиад их наадамд VI байр, 2012 оны дэлхийн аваргаас хүрэл медаль, 2013 оны дэлхийн тоглолтын тэмцээнд V байр, 2013 Азийн цомын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртэж байлаа. Г.Ерөөлбат 2006 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Ингэснээр аэробикийн тамирчдаас анхдагч ОУХМ болсон юм. Харин түүний гэр бүлийн хүн чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Ц.Энхжаргал билээ.
| ЭНЭ ӨДӨР АЭРОБИКИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА Г.ЕРӨӨЛБАТ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |