Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад дөрөв нь бүдэрсэн билээ. Одоогийн байдлаар цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр нараас допинг илэрч, барилдах эрхийг нь хасаад байгаа.
Харин эргэлзээтэй байгаа хариуны эзэн бол улсын харцага Г.Ганхуяг. Тэрбээр “Тархины цусан хангамж сайжруулах эм уусан. WADA-гийн дүрмээр тухайн элемент 20 мм-ээс дээш бол хэрэглэсэнд тооцдог. Харин 20 мм-ээс доош бол хэрэглээгүй, илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гэж үзнэ. Миний шинжилгээний хариугаар 20 мм-ээс доош буюу сөрөг гэж гарсан байна. Цаасан дээр дүрмийн дагуу ингээд бичсэн байна” гэж тухайн үедээ тайлбарлаж байлаа.
Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирээд байгаа талаар Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн хурлаар хэлэлцсэн байдаг. Үүнээс хойш Г.Ганхуяг харцагын талаарх мэдээлэл тасарсан билээ.
Тэгвэл энэ талаар Г.Ганхуяг харцагатай холбогдож тодруулахад “Надад ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл алга. Албаныхан тодорхой хариу өгнө байх гэж бодож байна. Допингийн асуудлаар би мэдээлэл өгмөөргүй байна” гэлээ.
| Г.Ганхуяг: Допингийн асуудлаар би мэдээлэл өгөхгүй, албаныхан өгнө байх |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |