Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, Индонезийн ҮОХ-ны Гүйцэтгэх хорооны спорт хариуцсан гишүүн, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Азийн и-спортын холбооны дэд ерөнхийлөгч Харри Варганэгараг хүлээн авч уулзлаа.
Харри Варганэгара нь “Жакарта 2018” Азийн наадмын Зохион байгуулах хороонд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд олон төрөлт спортын наадмыг эх орондоо хэрхэн зохион байгуулах талаар туршлагаасаа хуваалцан, Монгол улсад Залуучуудын зуны олимпын наадмыг зохион байгуулах асуудалд зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Индонези Улс нь 284 сая хүн амтай бөгөөд зуны олимпын наадмаас спортын дөрвөн төрөлд нийт 40 медаль хүртээд байгаагийн гурвыг нь “Парис-2024” олимпын наадмаас авсан аж. Хоёр улсын ҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд манай улсаас чөлөөт бөх, бокс зэрэг спортын төрөлд харилцан тамирчин солилцох, хамтарсан бэлтгэл хийх тал дээр хамтран ажиллах болно.
| Индонезийн олимпын хорооны төлөөлөгч Монголд иржээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |